Thursday, September 3, 2015

хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодит нэгэн зам

МУБИС-ийн Удирдлага, хөтөлбөрийн албаны дарга нар Дидактикийн тэнхмийн багш нартай хийсэн уулзалт, ярилцлагад эрхлэгчийн хийсэн товч мэдээлэл

            Энэхүү уулзалт, ярицлагад хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

Дидактикийн тэнхмийн багш нартай хийж буй энэхүү уулзалтад МУБИС-ийн захирал, дэд захирал, хөтөлбөрийн төв албаны дарга хийгээд бусад сургуулийн хөтөлбөрийн албаны дарга нар оролцож байна. Тэнхмийн түвшинд ийм бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлага болох нь тийм ч түгээмэл биш байдаг. Иймд тус тэнхмийн хамт олон  бид ховорхон тохиох ийм нэгэн уулзалт, ярилцлагын хэсэг байж, гэрч болж байгаад баяртай байна.

Төрийн бодлого, түүний хэрэгжилт нэгж, тэнхэмд  хүрч байж л бодит шийдлээ олдог,  бодиттой амилдаг. Энэ хүртлээ бодлого  чухамдаа үг төдийхэн, бас цаас төдийхэн л байх.  Үгэн, цаасан тэр бодлого нэгж, тэнхэмд хүрч байж л үйл, үйлс болдог. Шинэ төр засаг, сургуулийн шинэ удирдлагаас боловсролын салбар, багш боловсролыг чанаржуулах чиглэлээр авч хэрэгжүүлж  ирсэн арга хэмжээ, “хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ” гэсэн уриа, үндсэн бодлогыг нэгжид оновчтой шийдлээр үйл, үйлс болгон хэрэгжүүлэхэд тус тэнхэм бусдынхаа нэгэн адил хичээнгүйлэн ажиллаж ирлээ.

Агуулгын дидактик хувиргалт. Энэ үг хэллэг шинэ бодлогыг бодит  үйл, үйлс болгон хувиргасан бидний шийдлийн язгуур утгыг илтгэнэ. Шинжлэх ухааны агуулгыг хүүхдийн танин мэдэхүйн түвшний онцлогт нийцсэн үйл ажиллагаа болгосон хувиргалтаар сэдвийн дидактик бий болно.  Сэдвийн дидактик тэгэхээр агуулгын дидактик хувиргалтын үр юм.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх  бодлого агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактикаар л бодит үйл, үйлс болно. Үүнд бид итгэдэг.

Ийм учраас, агуулгын дидактик хувиргалтыг хийх, сэдвийн дидактикийг боловсруулах нь тэнхмийн сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хийгээд бүхий л ажил үйлсийнх нь хөтөч болж байна.  

“Агуулгын дидактик хувиргалтыг хэрхэн хийх вэ, сэдвийн дидактикийг хэрхэн боловсруулах вэ? Эдгээр асуулт тус тэнхмээс эрхлэн явуулдаг  “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” их семинарын хэлэлцэх үндсэн асуудал болж байна. Мөн тэр тэнхмийн магистр, докторын ажлынх сэдэв, судалгааных нь асуулт болж байна.

Дидактик нь агуулгын дидактик хувиргалтаар хэнд ч юуг ч эзэмшүүлж болох үзэгдлийн зүй тогтлыг судалдаг их ухаан юм.  Ийм учраас сэдвийн дидактик нь дидактикийн сурах бичигт нэгэн том шинэ бүлэг болж байна.

Агуулгын дидактик хувиргалтыг хийх, сэдвийн дидактикийг хийх ур ухаан нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн арга зүйн үндсэн чадамж мөн. Ийм учраас тэр багшийг   чадамжтай болгон бэлтгэхэд чухал үүрэг бүхий дидактикийн хичээлийн шинэчлэлийнх нь амин сүнс болж байна.

Багш судлаачдын агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактикийн чиглэлээр олсон ололт, хийсэн ажил нь мэргэжлийн бүл, мэргэжлийн байгууллагын хамтарсан хурлынх нэгэн чухал агуулга болж байна.

Дидактик нь агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактик шийдлээр өөрийгөө илэрхийлэх их урлаг юм.  Ийм учраас, бид МБУС-ийн “Багшлах урлаг” сэтгүүлээр  энэ урлагыг  нийт багш нарт түгээхийг зорьж байна.

Агуулгын дидактик хувиргалтыг хийх, сэдвийн дидактикийг боловсруулах нь  багш, тэр тусмаа ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийнх нь ажлын үндсэн хэсэг юм. Багш агуулгын дидактик хувиргалтын үр сэдвийн дидактикаар үнэн ангаж байна.  Ийм учраас агуулгын дидактик хувиргалт нь математик, байгалийн ухааны хичээлийн дидактик шийдлийн үндэсний санг бүрдүүлэхийг зорьж буй судалгааны төслийн үндсэн санаа, эрэлт, хэрэгцээ нь болж байна.

Боловсролын чанар, язгуураараа, хичээлийн чанараас ихэд хамаарна. Хичээлийн чанар нь агуулгын чанараас тун их хамаарна. Агуулгын чанар агуулгын дидактик хувиргалтын чанараас шууд хамаарна. Агуулгын дидактик хувиргалтын чанар нь түүнд орж буй үйл ажиллагааны чанар, чансаанаас нь хамаарна. Боловсролын чанарын жинтэй, цэнэтэй хувьсагч агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактик нь  боловсролын бодлогыг нэгжийн түвшинд хэрэгжүүлэх оновчтой нэгэн арга зам, шийдэл юм. Энэ шийдэл боловсролын хөгжил, багш бэлтгэлд энэ цагийн бидний оруулж буй  оюуны нэгэн хувь нэмэр, бас үнэ цэнэ мөн.

Дидактикийн тэнхмийн эрхлэгч, професссор  Ц.Лувсандорж

2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

ДИДАКТИКИЙН ТЭНХМИЙН БЛОГ

Sunday, March 8, 2015

Зөвлөмж

Зөвлөмж
“Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан болон салбар гурван хуралдааны хэлэлцүүлгийн тэмдэглэл, хуралдааны чиглүүлэгчийн тэмдэглэл, хурлын хаалтын нэгдсэн үйл ажиллагааны хэлэлцүүлгийн үед оролцогчдоос гарсан саналыг үндэслэн тус хурлаас дараахь зөвлөмжийг гаргав. Үүнд:
Нэг. Сурах бичгийн чанарыг сайжруулах талаар
-Сурах бичгийн агуулга хүнд, бас алдаа ихтэй  байгааг засаж сайжруулах,
-Ерөнхий боловсролын математик, байгалийн ухааны хичээлийн сурах бичгийн нэр томьёо, үг хэллэг, найруулга хийгээд агуулгын нийцлийг сайжруулах,
-Ерөнхий боловсролын математик, байгалийн ухааны хичээлийн сурах бичгийн эхийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, хэлэлцүүлэх, улмаар мэргэжлийн шүүмжийг эрхэмлэн үзэх соёл, хандлагыг төлөвшүүлэх,
-Сурах бичиг судлалыг хөгжүүлэх, дэмжих,
-Сурах бичгийн нэр томьёоны үндэсний хороог мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулах, холбогдох зардлыг төсөвлөх, үйл ажиллагааг тогтмолжуулах.
Хоёр: Сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлээр
-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад өргөн хэрэглэгдсээр ирсэн сурах бичгийн бус сургалтын материал, ном, гарын авлагад хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, албан сургалтад хэрэглэгдэх тохиолдолд түүнд БСШУЯ, түүнээс эрх олгосон байгууллага зөвшөөрөл өгдөг соёл, хандлагыг төлөвшүүлэх,
-Математик, байгалийн ухааны сургалтын уламжлалт болон цахим хэрэглэгдэхүүний дидактик шийдлийн оновчтой байдлыг сайжруулах.
Гурав: Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн чанарыг сайжруулах чиглэлээр
-       Үзэх агуулга ихсээд байхад судлах цагийн хэмжээ хэвээр байгаа байдалд задлан шинжлэл хийж, үндэсний түвшинд дидактикийн оновчтой шийдэл, арга замыг олох,
-       Боловсролын бүх түвшинд математик, байгалийн ухааны хичээлийн агуулгын залгамж холбоог сайжруулах, алдаатай төсөөллийг багасгах, ийм байдал гарахгүй байх механизмыг бүрдүүлэх чиглэлээр багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, үнэлгээ, оношлогооны байгууллагуудын хамтын ажиллагааг бодитой сайжруулах, хамтарсан судалгааг эрчимжүүлэх,
-       Боловсролын бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хөгжилд уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоог хангах, контекстгүй концепциас зайлсхийх соёл, хандлагыг мэргэжлийн бүлд төлөвшүүлэх.
Дөрөв: Багшийн ажлыг чанаржуулах чиглэлээр
-   Багшийн ажлын хөлс, цалинг бодитой тооцож нэмэгдүүлэх,
-   Математик, байгалийн ухааны хичээлийн багшийн ажлын ачааллыг бодитой тооцож, түүний онцлогийг хөдөлмөрийн хөлсөнд тооцох арга замыг олох,
-   Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүйсийн зохисгүй харьцаа (10 багшийн 9 нь эмэгтэй)–г өөрчлөх, улмаар эрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр алс хэтийн бодлого хэрэгжүүлэх,
-   Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, багш мэргэших ажлын уялдаа холбоог сайжруулах, улмаар багшийн мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулж мөрдөх,
-   Багш мэргэжлээр элсэн суралцах оюутанд тавих шаардлагыг багшийн ажлын онцлогт уялдуулан нарийвчлан тогтоох, улмаар багш мэргэжлээр суралцах оюутан улсын бүрэн тэтгэлгээр суралцдаг болох бодлогыг үндэслэх, хэлэлцүүлэх, баталгаажуулах,
-   Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн агуулгын оновчтой байдлыг сайжруулах, уялдаа холбоо, ач тус, хэрэглээг нэмэгдүүлэх.
Тав. Үнэлгээг оновчтой болгох чиглэлээр
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн сурлагын амжилтын үнэлгээний бодитой байдлыг нэмэгдүүлэх, хуурмаг байдлыг засах чиглэлээр “бодитой үнэлгээ” аян, арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
-Элсэлтийн нэгдсэн шалгалтын онооны бодитой байдлыг нарийвчлан тогтоох, улмаар түүний сургалтад үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах талаар судалгаанд үндэслэсэн бодлого хэрэгжүүлэх,
-Багш нарт сурлагын амжилтын үнэлгээнд оношлогоо хийх замаар ажлаа чанаржуулах арга ухааныг эзэмшүүлэх сургалтыг бүхий л шатанд зохион байгуулах.
 Зургаа. Судалгааг дэмжих чиглэлээр
-Судалгаа үгүйд бодлого үгүй. Бодлого үгүйд үйл үгүй. Энэ үзэл, зарчмыг математик, байгалийн ухааны боловсрол, хичээл, сургалтын хөгжилд хандсан бүхий л шийдвэрт баримтлах хандлага, соёлыг үндэсний түвшинд төлөвшүүлэх,
-Математик, байгалийн ухааны боловсрол, сургалтын байгууллага, мэргэжлийн бүлийн харилцан ойлголцлыг бий болгоход чиглэсэн хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг бүхий л түвшинд бүх чиглэлээр хөгжүүлэх,
-Математик, байгалийн ухааны боловсрол, дидактикийн чиглэлээр хэрэгжүүлэх төслийг цөм технологи, инновацийн төсөлд хамруулан үзэж, санхүүжүүлэх,
-Математик, байгалийн ухааны хичээлийн дидактик шийдлийн үндэсний санг бүрдүүлэх, энэ чиглэлээр үндэсний түвшинд судалгааны төсөл хэрэгжүүлэх,
-Боловсролын үйлчилгээний чанарт хүчтэй нөлөөлж байдаг багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, сурах бичиг зохиох, үнэлгээ, оношлогоог хийх гэсэн хувьсагчуудын харьцаа, хамаарлыг тогтооход чиглэсэн судалгааг тасралтгүй явуулах, түүний үр дүнг бодлогод тусгах,
-Математик, байгалийн ухааны боловсролын чанарыг сайжруулах, тулгарч буй асуудлыг илрүүлэх, шийдлийн хувилбар боловсруулах, арга замыг олох, мэргэжлийн бүлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран жил бүр эрдэм шинжилгээний үндэсний хурлыг уламжлал болгон зохион байгуулах, холбогдох зардлыг төсөвлөх.

                                                                       -ooo-

Friday, February 27, 2015

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ДИДАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

Хаана: МУБИС, МБУС
Хугацаа: 2015 оны 2 дугаар сарын 12-13-ны өдөр

УЛААНБААТАР
2015

АГУУЛГА

0.     Товчилсон үгийн тайлбар

4
1.     Гүйцэтгэлийн товчоон
5

2.      Удиртгал

6
3.     Зорилго

6
4.     Арга зүй
7-9
4.1            Бэлтгэл, төлөвлөлт
7

8
4.2            Зохион байгуулалт, хэрэгжилт
9

4.3.         Тайлагнал, баталгаажуулалт
9

5.     Үр дүн, бүтээгдэхүүн

10
6.     Зөвлөмж
11-12
7.     Хавсралт

Хавсралт 1:
МУБИС, БМДИ, БҮТ-ийн захирлуудын хамтарсан тушаал, хавсралт
Хавсралт 2:
Хурал зохион байгуулах комиссын ажил үүргийн хуваарь, хурлын тэмдэглэл
Хавсралт 3:
Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл, постерт тавих шаардлага
Хавсралт 4:
Эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн болон салбар хуралдааны хөтөлбөр
Хавсралт 5:
Хурлын эмхэтгэлийг тараасан хуваарь
Хавсралт 6:
Эрдэм шинжилгээний хурлыг явуулсан танхим (зураг)
Хавсралт 7:
Хурал зохион байгуулах комиссын уулзалтын тэмдэглэл
Хавсралт 8:
Хурлын үйл ажиллагааны фото
Хавсралт 9:
Холбогдох бусад баримт

Хурал зохион байгуулсан комисс
1

Комиссын дарга

Ц.Лувсандорж
МУБИС, МБУС

Дидактикийн тэнхмийн эрхлэгч
2
Нарийн бичгийн дарга
Б.Оюун-Эрдэнэ
МУБИС, МБУС
Дидактикийн тэнхмийн багш
3
Гишүүд
Ц.Батхүү
МУБИС, МБУС
Математикийн тэнхмийн багш, проф
4
Д.Пүрэвдорж
МУБИС, МБУС
Физикийн тэнхмийн багш, проф
5
Р.Базарсүрэн
МУБИС, МБУС
Физикийн тэнхмийн багш, проф
6
Я.Мөнхсайхан
МУБИС, МБУС
Дидактикийн тэнхмийн багш
7
Г.Оюунсайхан
МУБИС, МБУС
Дидактикийн тэнхмийн багш
8
Д.Энхцэцэг
МУБИС, БС

Математик, Байгалийн ухааны тэнхмийн эрхлэгч
9
Ш.Дауренбек
МУБИС, БС

Математик Байгалийн ухааны тэнхмийн багш
10
Д.Амартүвшин
МУБИС, БС

Математик Байгалийн ухааны тэнхмийн багш
11
Д.Цэрэннадмид
МУБИС, БС, СӨБС
Арга зүйн тэнхмийн эрхлэгч
12
Л.Алтансувд
МУБИС, БС, СӨБС
Хөтөлбөрийн албаны дарга
13
О.Оюунтунгалаг
БМДИ
Дэд захирал
14
Д.Оюунбилэг
БМДИ

Байгалийн Ухааны Сургалтын Албаны дарга
15
Б.Нармандах
БМДИ
Математикийн арга зүйч
16
Н.Сайнбаяр
БМДИ
Физикийн арга зүйч
17
М.Оюунчимэг
БМДИ
Биологийн арга зүйч
18
Л.Ганбат
БҮТ
Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга
19
Д.Энхжаргал
БҮТ
Суурь боловсролын үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

Хурлын үйл ажиллагааны тайлан бэлтгэсэн:

Ц.Лувсандорж,  комиссын дарга

Б.Оюун-Эрдэнэ, комиссын нарийн бичгийн дарга

Ш.Жаргалсүрэн, Дидактикийн тэнхмийн багш
0.     Товчилсон үгийн тайлбар

БМДИ
Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
БСШУЯ
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
БҮТ
Боловсролын Үнэлгээний Төв
МУБИС
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
МБУС
Математик, Байгалийн Ухааны Сургууль
МУИС
Монгол Улсын Их Сургууль
ХИС
Ховд Их Сургууль
СЭЗДС
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

1.     Гүйцэтгэлийн товчоон
            Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС), Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), Боловсролын үнэлгээний төв (БҮТ) хамтран “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамир, БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа нар оролцож, үг хэллээ.
Эрдэм шинжилгээний энэ хуралд МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, БМДИ, БҮТ, МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Боловсролын хүрээлэн, Ховд их сургууль, Отгонтэнгэр дээд сургууль, Гурван эрдэнэ дээд сургууль, Зохиомж дээд сургууль, Дорнод дээд сургууль, нийслэл болон хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн математик, байгалийн ухааны багш, судлаач 120 хүн оролцлоо.
Хурлыг нэгдсэн хуралдаан, “Математик, байгалийн ухааны багшийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам”, “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам”, “Математик, байгалийн ухааны боловсролын үнэлгээний тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” гэсэн гурван салбар хуралдаантайгаар МУБИС-ийн хичээлийн 3 дугаар байранд зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний дөрвөн хуралдаанаар математик, байгалийн ухааныг судлах, суралцах, багшлахад манай орны цэцэрлэгийн багшаас их сургуулийн профессор хүртэлх бүхий л түвшний багш нарт тулгарч буй бодит асуудлыг олж дэвшүүлсэн, тэдгээрийн шийдлийн үндэслэл, хувилбарыг боловсруулсан, математик, байгалийн ухааны боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга замыг олохыг эрэлхийлсэн нийт 78 илтгэлийг сонгон авч хэлэлцэн, эмхэтгэж олны хүртээл болгов. Мөн илтгэлийн эмхэтгэлийг 300 хувь хэвлэж “Нэг илтгэл, өгүүлэлд нэг эмхэтгэл” зарчмаар илтгэгч бүрт олгож, үлдсэн хувийг хурал зохион байгуулсан гурван байгууллага, тэдгээрийн 5 нэгжид гарсан зардлын хувь хэмжээнд хувилан хуваарилж хүргүүлэв (Хавсралт 5).
Энэхүү хурлыг төлөвлөх, зохион байгуулах, мэдээлэл түгээх, илтгэл хүлээж авах, илтгэгчид эргэн мэдээлэх, урих, урилга түгээх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулахдаа аль болох эко, ногоон байх үзэл хандлагыг баримталж, цаасыг бага ашиглаж цахимыг их хэрэглэхийг эрхэмлэн ажиллав. Ингэхдээ байгууллагын сайтуудын зэрэгцээ нийгмийн сүлжээний боломжийг өргөн ашиглав. Нийгмийн сүлжээг ашиглагчдад хандсан http://didacticsconference.blogspot.com блогийг хуралд зориулан нээж ажиллуулав. Эрдэм шинжилгээний хурлын онцлог, ач холбогдлыг олон нийт болон холбогдох байгууллагад сурталчилан таниулах талаар МҮОНР-гийн мэдээллийн "Хурд" агентлаг, “Эко телевиз, LCN телевизтэй хамтран ажиллаж, ярилцлага хийж, мэдээлэл өглөө.
Судалгааны үр дүн, илтгэл хэлэлцүүлэх явцад гарсан санал, зөвлөгөөг үндэслэн БСШУЯ болон холбогдох бусад байгууллагад математик, байгалийн ухааны боловсрол, дидактикийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж гарган албан бичгээр хүргүүллээ.
2.     Удиртгал

Математик, байгалийн ухааны боловсрол, сургалт нь хүнд шинжлэх ухаанч хандлага, сэтгэлгээ, арга ухааныг төлөвшүүлдэг. Ийм ч учраас манай улс ерөнхий боловсролын сургуулиар хүүхдэд эдгээр хичээллийг үе шаттайгаар тасралтгүй, үнэ төлбөргүйгээр судлах бодлогыг хэрэгжүүлж байдаг. Ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөний бусад хичээлтэй харьцуулахад математик, байгалийн ухааны хичээлийг судлах цаг их юм. Үүнээс улбаалан эдгээр хичээлийг заах багшийн тоо ч, төсөв зардал ч харьцангуй өндөр байдаг. Гэвч олон судалгааны үр дүнг нэгтгэн үзэхэд манай улсад чанарын үнэлгээний нэгэн чухал параметр болох суралцагчийн сурлагын амжилтын дундаж математик, байгалийн ухааны хичээлийн хувьд хангалттай биш байдаг.
Математик, байгалийн ухааны боловсролын чанарыг сайжруулах, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх нь бидний өмнө тулгарч буй нэгэн чухал асуудал болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, шийдлийн хувилбарыг хайх, арга замыг тогтоох, багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, боловсролыг үнэлэх үйл  ажиллагааны харилцан уялдаа холбоог сайжруулахад холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа нэн чухал нь ажиглагдсан юм.
Боловсролын чанарт нөлөөлж байдаг багшийг бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, үнэлгээ оношлогоог онож хийх зэрэг хувьсагчийн харьцаа, хамаарлыг олж илрүүлэх зорилгоор МУБИС, БМДИ, БҮТ хамтран эрдэм шинжилгээний энэхүү хурлыг зохион байгуулав. Энэхүү хуралд математик, байгалийн ухааны багш бэлтгэл, мэргэжил дээшлүүлэлт, үнэлгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй байгууллагын төлөөлөл болсон нийт 120 гаруй судлаачид оролцож 80 орчим илтгэлийг 4 хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн илтгэл хэлэлцүүлэх явцад гарсан санал, үндэслэлийг нэгтгэсэн зөвлөмжийг БСШУЯ, МУБИС, БМДИ, БҮТ, МУИС, СЭЗДС хийгээд холбогдох тэнхэм, нэгжид хүргүүллээ.  Мөн хурлын илтгэлийг эмхэтгэн ном болгож 300 хувиар хэвлэж илтгэгч болон холбогдох байгууллагууд албан бичгээр хүргэв.
Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл хайх, арга замыг тодорхойлоход чиглэсэн эрдэм шинжилгээний хамтарсан энэхүү хурлаас боловсролын чанарыг сайжруулах, багшийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, үнэлгээг боловсронгуй болоход чиглэсэн хэдэн арван асуудал, сэдвийн дидактикийн бүтэн шийдэл, контекстгүй концепци (Ц.Лувсандорж, МУБИС), уламжлалт дидактик (Б.Балдулам, МУБИС), хүүхэд бүрийг хөгжүүлэх энгийн арга зүй, бүхэл тооны “наашаа, цаашаа” дидактик (Д.Доржханд, Орхон аймаг), тэмдэглэгээнд суурилсан хичээлийн анализ (Т.Ганбаатар, МУБИС), шинжлэх ухааны арга барил (Г.Уранчимэг, МУБИС), шинжлэн судлах технологи (А.Буянжаргал, Отгонтэнгэр дээд сургууль), “флиппед класс”-ын арга (Д.Оюунчимэг, МУБИС), багшийн бодит чадвар (Б.Оюун-Эрдэнэ), ерөнхий боловсролын нано агуулга (Д.Одгэрэл, МУИС) зэрэг монгол хэлээр илэрхийлэгдсэн 10 гаруй шинэ санаа, 70 гаруй шинэлэг шийдэл, арга зам (арга, арга зүй, аргачлал, технологи) дэвшиж хэлэлцүүлэв. Хурал математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд онол, практикийн хувьд зохих ач холбогдолтой болов.
Хуралд оролцогчид энэхүү хурал цагаа олсон ач холбогдолтой байсныг тэмдэглэхийн хамт “ийм хурлыг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг болох нь математик, байгалийн ухааны боловсролын чанарыг тогтвортой сайжруулах нэгэн арга зам, механизм мөн” гэдэгтэй санал нэгдэж байлаа. Мөн энэ саналыг холбогдох байгууллагуудад уламжлан, эрх зүйн орчинг бүрдүүлж, түүний зохион байгуулалтыг эртнээс хангаж ажиллах талаар санаачлагатай ажиллах хүсэлтийг хурал зохион байгуулах комисст гаргаж байсныг энд онцлон тэмдэглэж байна.
3.     Зорилго

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь манай улсын математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, шийдлийн хувилбарыг дэвшүүлэх, арга замыг тогтооход холбогдох байгууллага, судлаачдын судалгааг чиглүүлэх, шинэ санаа, ололтыг илрүүлэх, хэлэлцүүлэх, улмаар энэ талаар зөвлөмж гаргаж холбогдох байгууллагад хүргэхэд оршино.

4.     Арга зүй

4.1.            Бэлтгэл, төлөвлөлт

МУБИС-ийн дүрмийн 4.4.1, БМДИ-ийн дүрмийн 2.2.12, БҮТ-ийн дүрмийн 2.2.3 заалтыг тус тус үндэслэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор МУБИС, БМДИ, БҮТ-ийн захирлуудын хамтарсан A/13, A/02, A/08 тоот тушаалыг гаргуулав (Хавсралт 1). Энэхүү тушаалаар математик, байгалийн ухааны тулгамдсан асуудал, шийдэл, арга зам эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр (нэгдүгээр хавсралт), зардлын төсөв (хоёрдугаар хавсралт), хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн (гуравдугаар хавсралт)-ийг тус тус батлуулав.
            Хурал зохион байгуулах комисс эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажлын ерөнхий төлөвлөгөөг гарган, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил үүргийн хуваарийг гарган ажиллав (Хавсралт 2).
Хурлын тов, илтгэл хүлээх авах хугацаа, холбоо барих цахим хаягийг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих шаардлага (Хавсралт 3)-ын хамт МУБИС, БМДИ, БҮТ-ийн цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан сонирхсон байгууллага, хувь хүмүүст хүргэв. Мөн эрдэм шинжилгээний энэхүү хуралд зориулан http://didacticsconference.blogspot.com блогийг нээж ажиллуулав. Хурлыг зохион байгуулахдаа цаасыг аль болох бага, харин цахимыг аль болох их хэрэглэхийг эрхэмлэн ажиллав.
4.2.            Зохион байгуулалт, хэрэгжилт

          Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн 120 гаруй илтгэлийг хүлээн авч, тэдгээрийг эрдэм шинжилгээний хуралд тавих шаардлагын дагуу өгүүлэл, хураангуй, постер илтгэл гэсэн байдлаар ангилан, аль илтгэлийг ямар салбар хуралдаанд хэлэлцүүлэхийг тогтоов. Мөн салбар хуралдааны хөтөлбөрийг хийж, илтгэгчдэд хүргүүлэв (Хавсралт 4).
Хэвлэхээр сонгосон өгүүллийн хэвлэлийн эхийг бэлтгэх, улмаар хянан тохиолдуулах, хэвлэлийн редактороор ажиллах багийг тус тус байгуулж ажиллалаа (Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2 дахь тал). Мөн илтгэлийн эмхэтгэлийг 300 хувь хэвлэж “Нэг илтгэл, өгүүлэлд нэг эмхэтгэл” зарчмаар илтгэгч бүрт илтгэсний дараа олгон, үлдсэн хувийг холбогдох байгууллагуудад гаргасан зардалд нь хувилан хуваарилав (Хавсралт 5).
Математик, байгалийн ухааны багш бэлтгэл, мэргэжил дээшлүүлэлт, үнэлгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй байгууллагын төлөөлөл болсон нийт 120 гаруй судлаачдын 80 орчим илтгэлийг эрдэм шинжилгээний хурлын  нэгдсэн болоод 3 салбар хуралдаанаар 2015 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд МУБИС-ийн 3 дугаар байрны 123, 311, 411, 511 танхимд хэлэлцүүлэхээр холбогдох зохион байгуулалтыг хийлээ (Хавсралт 6).
Нэгдсэн болон салбар хуралдааны дараа эрдэм шинжилгээний хурлын хаалтын үйл ажиллагааг МУБИС-ийн 3 дугаар байрны 511 тоот өрөөнд зохион байгуулж,  хурлаас гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцэх, санал авах үйл ажиллагааг явуулав. Хаалтын үйл ажиллагаанд академич Б.Жадамба оролцож, үг хэлж зөвлөгөө өгөв. Хурлаас гарах зөвлөмжийг БСШУЯ, МУБИС, БМДИ, БҮТ болон тэнхмүүдэд хандсан байдлаар гаргахаар тогтов.
4.3.            Тайлагнал, баталгаажуулалт

Хурлын эмхэтгэлийг 300 хувь хэвлэж “Нэг илтгэл, өгүүлэлд нэг эмхэтгэл” зарчмаар илтгэгч бүрт олгож үлдсэнийг нь хурал зохион байгуулсан гурван байгууллага, тэдгээрийн 5 нэгжид гарсан зардлын хувь хэмжээнд хувилан хуваасан баримтыг эмхэтгэлийн хамт шилжүүлэв. Мөн энэ тайланг 5 хувь олшруулж дээрхи байгууллагуудад зөвлөмжийн хамт албан бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүллээ.
Хурлын бэлтгэл, төлөвлөлт болоод хэрэгжүүлэлтийн бүхий л үйл явцад бий болсон тушаал, эмхэтгэлийн хуваарилалт, уулзалтын тэмдэглэл (Хавсралт 7), фото зураг (Хавсралт 8) зэрэг баримт бичгийг энэхүү тайланд хавсаргав. Хурлын төсвийн зарцуулалтын баримтыг эмхэлж холбогдох байгууллагын санхүүд шилжүүлсэн.

5. Үр дүн, бүтээгдэхүүн

            Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдлийн хувилбар боловсруулсан, арга замыг эрэлхийлсэн эрдэм шинжилгээний энэхүү хурлыг зохион явуулсны дүнд дор дурдсан бүтээгдэхүүн бий болов. Үүнд:
-          “Математик, байгалийн ухааны тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 232 хуудас, 300 ширхэг,
-          Математик, байгалийн ухааны боловсролын холбогдох байгууллагуудад хандсан зөвлөмж, 3 хуудас
-          Математик, байгалийн ухааны боловсрол, дидактикийн судалгааны онол, практикийн ололтыг мэргэжлийн бүлд танилцуулах, хэлэлцүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Багшлах ухаан (дидактик)” сэтгүүл (хэвлэх бэлтгэл хийгдэж байна)
-          Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааны тайлан, A4 хэмжээтэй 12 хуудас, 9 хавсралт.
-          Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааны тайлан, илтгэлийн слайд, үйл ажиллагааны фотог агуулсан CD.